1 / 39

Чанарын төлөвлөгөө

Чанарын төлөвлөгөө. 2007 он. Төлөвлөхдөө алдана гэдэг бүтэлгүйтэх гэж төлөвлөнө гэсэн үг. Хүмүүсийн төрөл Юмыг хэрэгжүүлдэг Хэрэгжиж байгааг хараад суудаг Хэрэгжсэний дараа үг хэлдэг. Төлөвлөлт гэж юу вэ?.

Download Presentation

Чанарын төлөвлөгөө

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Чанарын төлөвлөгөө 2007 он

  2. Төлөвлөхдөө алдана гэдэг бүтэлгүйтэх гэж төлөвлөнө гэсэн үг • Хүмүүсийн төрөл • Юмыг хэрэгжүүлдэг • Хэрэгжиж байгааг хараад суудаг • Хэрэгжсэний дараа үг хэлдэг

  3. Төлөвлөлт гэж юу вэ? • Хүсэн хүлээж буй ирээдүйг төсөөлж, түүнд хэрхэн хүрэх шийдлийг тодорхойлох үйл ажиллагаа юм. Төлөвлөгөө гэж юу вэ? • Төлөвлөлтийн үйл ажиллагааны дүнд бий болсон хэн, хэзээ, юу хийхийг тодорхойлж өгсөн шийдвэр

  4. Төлөвлөлтийн хэлбэрүүд Хугацаагаар нь: • Урт хугацааны - 5-аас дээш жил • Дунд хугацааны - 2-5 жил • Богино хугацааны - 1 жил хүртэл Шинж чанараар нь: • Стратегийн - хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон урт хугацааны, нэгдсэн төлөвлөлт • Тактикийн /урсгал/ - богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт • Оператив /шуурхай/ - маш богино хугацаанд /1 сар хүртэл/ гүйцэтгэх тодорхой нэг үйл ажиллагааг төлөвлөх

  5. Төлөвлөлтийн хэлбэрүүд • Түвшнээр нь: • Засгийн газрын • Салбарын • Байгууллагын • Тасаг, нэгжийн • Хувь хүний • Зорилгоор нь: • Бизнесийн • Маркетингийн • Хүний нөөцийн • Чанарыг сайжруулах г.м.

  6. Төлөвлөлтийн хэлбэрүүд • Давтагдах байдлаар нь: • Нэг удаагийн • Үргэлжлэх төлөвлөгөө • Хэлбэрээр нь • Бодлого • Мастер төлөвлөгөө • Стандарт • Дүрэм, журам, дэг • Хөтөлбөр • Төсөл • Функциональ үйл ажиллагааны төлөвлөгөө г.м. олон янзаар ангилж үзэж болно.

  7. Төлөвлөлтийн аргачлал • Уруудах /дээрээс доош/ - дээд түвшний удирдлагаас ерөнхий чиг хандлагыг боловсруулж, доод түвшнүүдэд нь уг чиг хандлагын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөх • Өгсөх /доороос дээш/ - доод түвшиндээ /хувь хүн, тасаг нэгжүүд/ өөр өөрийн үйл ажиллагааг эхлэн төлөвлөөд, удирдлага нь тэдгээрийг нэгтгэж нэгдсэн төлөвлөгөө боловсруулах • Хосолсон

  8. Төлөвлөлтийн логик дараалал • Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг тодорхойлох • Зорилго, зорилтуудыг тодорхойлох • Зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх арга замуудыг боловсруулах, оновчтой хувилбарыг сонгох • Үйл ажиллагааг төлөвлөх • Шаардагдах нөөцийг төлөвлөх • Хяналт үнэлгээг төлөвлөх

  9. Tөлөвлөлтийн үе шат • Төлөвлөлтийг төлөвлөх • Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох • Нөхцөл байдлын шинжилгээ хийх • Зорилго, зорилтыг томъёолох • Стратегийг тодорхойлох • Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах • Төсөв төлөвлөлт • Хяналт үнэлгээ • Төлөвлөгөөг эцэслэн танилцуулах

  10. Чанарын төлөвлөгөө боловсруулах урьдчилсан нөхцөл • Удирдлагын үүрэг амлалт Удирдлагын үүрэг амлалтгүйгээр ямар ч хөтөлбөр амжилттай хэрэгждэггүй. Тэд онцгой сайн оролцож, нөөцийг зохьцуулж, магадгүй эцсийн шийдийг ч гаргах болно. • Төлөвлөгөөний зорилго: Зорилго, зорилт нь тодорхой байх ёстой, ямар стандартын дагуу, ямар орчин нөхцөлд хэрэгжих вэ гэдгийг зорилтууддаа ойлгомжтой, тодорхой илэрхийлэх хэрэгтэй • Ажиллагсдын оролцоо Ажиллагсад төлөвлөх үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ оролцсоноор үүрэг амлалтын үр дүн нь энэхүү төлөвлөгөөнд эзний сэтгэлээр хандах, оролцох боломж олгох болно

  11. Зохьцуулалт • Төлөвлөгөө нь байгууллагын мастер төлөвлөгөөтэй нэг шугаманд тавигдах боловч ижил байгууллагын бусад албадын төлөвлөгөөтэй давхцахааргүй байх хэрэгтэй • Бодитой • Өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл нь төлөвлөгөөг илүү бодитой, биелэхүйц болгоход туслах ёстой. Үүний тулд өмнөх үзүүлэлт юмуу тусгай үнэлгээний тайланг ашиглаж болох юм. • Хяналт шинжилгээ, үнэлгээ • Явцад хийсэн үнэлгээ нь төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх бөгөөд үүн дээр үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт хийх боломжтой. Хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээ нь үүний ирээдүйн чиг хандлагыг шийдэх болно.

  12. Төлөвлөгөөний агуулга • Байгууллагын нөхцөл байдал • Байгууллагын чанарын бодлого • Алсын хараа • Эрхэм зорилго • Зорилтууд • Хэрэгжүүлэх үйл ажиллагаа • Шалгуур үзүүлэлт • Хариуцлагын хэм хэмжээ • Төсөв санхүүжилтийн хэмжээ

  13. Эмчлүүлэгч бүр дээд зэргийн өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхтэй ба ажилтан бүр эмчлүүлэгч бүрт үзүүлэх халамж үйлчилгээг сайжруулахад бүх бололцоогоо дайчлах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхэд нь эерэг өөрчлөлтөд хөтлөх, сурч боловсрох таатай нөхцөл орчин бүрдсэн байх нь түлхэц болно.

  14. Алсын хараа тодорхойлох • Алсын хараа - тухайн байгууллагын чанарын чиглэлээрх туйлын зорилго, оршин тогтнох шалтгааныг илэрхийлж буй өвөрмөц шинж чанартай уриа • Байгууллагын хүрэхийг хүсч байгаа чигийг тодруулах • Эрхэм зорилгыг гүйцэлдүүлэх үйл ажиллагааг бий болгох • Ихийг бүтээх эрмэлзэл бий болгох, сэтгэл татам, бодитой, үнэмшилтэй

  15. Эрхэм зорилго • Эрхэм зорилго - тухайн байгууллагын чанарын үндсэн чиг зорилгыг илэрхийлж, ирээдүйн дүр төрхийг төсөөлсөн урт хугацааны итгэл, эрмэлзэл

  16. Эрхэм зорилго • Эрхэм зорилго нь дараах асуултуудад хариулагдаж байх ёстой. Үүнд: • Бид хэн бэ? • Бид юу хийдэг вэ? • Бидний үндсэн чиг зорилго юу вэ? • Яаж түүнийг төсөөлж харж байна вэ? • Бид юу хийхийг, юунд хүрэхийг хүсч байна вэ? • Бид хэнд зориулж үүнийг хийх вэ?

  17. Зорилго, зорилтоо тодорхойлох Зорилго • Төлөвлөгөө хэрэгжиж дуусахад бид хаана хүрсэн байх ёстойг илэрхийлсэн томъёоллыг зорилго гэдэг. Зорилт • Зорилт гэдэг нь зорилгыг ханган биелүүлэхэд чиглэсэн, өөр хоорондоо уялдаатай, шинж чанараараа ялгаатай хандлагууд юм.

  18. Стратегийг тодорхойлох • Стратеги – Хүсч буй цэгтээ хэрхэн хүрэх вэ? • Орчны өөрчлөлт, хөгжлийн хандлагад нийцүүлэн зорилгод хүрэхийн тулд нөөцийг хамгийн үр ашигтай байдлаар удирдах арга зам • Тодорхой зорилго, зорилтыг хангах үйл ажиллагааны чиглэл • Тодорхой нэг зорилгыг хангахын тулд олон стратеги хэрэгжүүлэх шаардлага тулгарч болно • Хэд хэдэн зорилгыг ханган биелүүлэхэд ганцхан стратеги хэрэгжүүлэх шаардлага гарч болно

  19. Стратеги боловсруулах аргууд • SWOT шинжилгээний үр дүн • Санал бодлыг хөгжүүлэгч (Concept Fan) • Асуудлыг шийдэх олон хувилбаруудыг гаргаж ирэхэд хэрэглэдэг техник • Илүү өргөн хүрээнд харахын тулд “нэг алхам хойшилдог” • Брэйнсторминг

  20. Хэрэгжүүлж болох хувилбарууд • Хувилбаруудыг үнэлэх /өртөг, эрсдэл гм/ • Сонголт хийх • Грид анализ Олон хувилбарыг олон нөлөөлөх хүчин зүйлийн хүрээнд

  21. Үйл ажиллагааг төлөвлөх хэрэгслүүд • Төлөвлөгөөний хүснэгт • Юу, хэзээ, хэн гэсэн мэдээлэл агуулдаг • Гантын хүснэгт • Төслийн ерөнхий цагийн менежмент • Критик замын анализ • Цаг, нөөц ашиглалтын хэмжээ, далайцыг агуулсан өөрчлөлтийн зураг

  22. Төлөвлөлтийн хэрэгслүүд • Төлөвлөгөөний хүснэгт Төлөвлөлтөнд хүснэгтийн нийтлэг хэлбэрийг ашигладаг. Энэ нь хэрэглэх, ойлгоход хялбар байдаг. Хүснэгт дараах баганаас тогтдог: • ЮУ – зорилтыг тодорхойлон бичих • ХЭЗЭЭ – хугацааны байдал, зорилтын хэрэгжих хугацаа, ажил хийж дуусах хугацаа • ХЭН – зорилтыг хэргжүүлэх байгууллага/ хүн • Гантын хүснэгт Зорилт бүрийг гүйцэтгэх цагийн хэрэгцээг харуулсан төлөвлөгөөний диаграмм

  23. ¯éë àæèëëàãàà 2002 2003 7 ñàð 8 ñàð 9 ñàð 10 ñàð 11 ñàð 12 ñàð 1 ñàð 2 ñàð 3 ñàð 4 ñàð Ãýõ ìýò Ýì áà òîíîã òºõººðºìæèéí õýðýãöýýã òîãòîîõ Çàõèàëãûã ºãºõ Ò¿ãýýëòèéã òºëºâëºõ Гантын хүснэгт

  24. Критик замын анализ

  25. Критик замын анализ

  26. Төлөвлөгөөний хамрах хүрээ • Хэн оролцох вэ • Та үүнийг хийхийг хир их хүсч байна вэ • Үүнийг хэрхэн хийх вэ

  27. Хариуцлага ба эрх мэдэл • Чанарын баталгаажилтын хороо • Чанарын баталгаажилтын алба • Мэдээллийн нууц хадгалах байдал

  28. Чанарын баталгаажилтын хороо Чанарын баталгаажилтын хороо бол чанар сайжруулах хөтөлбөрийн удирдах хороо ба дараах ажлуудыг хариуцдаг: • Чанарын баталгаажилтын үйл ажиллагааг төлөвлөх • Оролцогч албадад хяналт тавих • Байгууллагын чанарыг дээд зэргээр сайжруулах үүрэг хүлээх • Бүх тайлан болон албадын төлөвлөгөөг хянах Мэдээллийн нууц хадгалах байдал • Чанар сайжруулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууц хадгалах бодлогыг баримт бичигт тодорхой зааж өгөх хэрэгтэй.

  29. Чанарын алба • Хэрэв алба байдаг бол, албаны эрх мэдэл ба үүргийн хамрах хүрээг төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй. Уг албыг удирдаж байгаа чанарын менежер эсвэл Чанарын баталгаажилтын алба , энэ албанд ажиллагсдын үүргийг мөн тодорхойлох хэрэгтэй. • Чанарын алба нь чанарын төлөвлөгөөг боловсруулах ба хэрэгжүүлэх механизмыг хянах, чанар сайжруулах үйл ажиллагааг зохьцуулах, чанар сайжруулах чанарын багтай ажиллах болно.

  30. Зохион байгуулалтын зураг • Байгууллагын албадууд, тэдгээрийн харилцаа холбоо • Хороо бүрийн үүрэг ба лавлагааны нэр томьёо • Чанарын баталгаажилтын хөтөлбөрийн хамрах хүрээ / ямар хороо мэдээллийг ямар хороо, албадад явуулах гэх мэт / • Байгууллага доторхи чанартай холбоотой янз бүрийн хорооны тухай товч танилцуулга дараах байдлаар тоьёологдсон байх: • Хороо бүрийн товч дүрслэл • Гишүүнчлэлийн бүтэц • Гол зорилт ба үүргүүд • Мэдээлэх механизм • Уулзалтын давтамж

  31. Төсвийн төлөвлөлт Тухайн үйл ажиллагааны чанарын ба тоон хэмжигдэхүүнийг тодорхойлоод, товлосон графикт хугацаанд товлосон тооны, товлосон чанарын үзүүлэлттэй ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүн хүч, багаж төхөөрөмж, бараа материал, бусад нөөцийн оновчтой хэмжээг тодорхойлох аргачлал юм.

  32. Хяналт-үнэлгээ • Явцын – төлөвлөлтийн явцад /2-3 удаа/ • Үр дүнгийн - Тодорхой нэг үйл ажиллагаа /эсвэл зорилт/ хэрэгжээд дууссаны дараа • Эцсийн - төлөвлөгөө бүрэн хэрэгжиж дууссаны дараа

  33. “Өөгүй сайн төлөвлөгөө гэдэг бол өөгүй сайн төлөвлөгөө гэсэн үг биш”

  34. Òºëºâëºãººã ¿íýëýõ • Эерэг /сөрөг/үр дагавар :Нэг баганад төлөвлөгөөний сайн талуудыг нөгөө баганад сул талуудыг үр дагаврыг нь дараагийн багананд бичээд оноо өгч онооны нийлбэрийг нь багана тус бүрээр бодож гаргаад нийлбэрийг гаргана.

  35. Òºëºâëºãººã ¿íýëýõ • Нөлөөлөх хүчний анализ:Төлөвлөгөөний хэрэгжилтэд нөлөөлөх эерэг ба сөрөг хүчин зүйлүүдийг гаргаж нөлөөллийн зэргээр нь оноо өгнө. Эндээс төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж болно.

  36. Òºëºâëºãººã ¿íýëýõ • Өртөг/үр ашгийн анализ Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарах бүх зардлаа нэмээд төсөл хэрэгжсэний дараа гарах үр ашгийн нйилбэрээс хасах

More Related