1 / 24

Atherosclerosis

Atherosclerosis. Атеросклероз. Тодорхойлолт. Атеросклероз нь том болон дунд хэмжээний булчинт артерийн эмгэг бөгөөд эндотелийн үйл ажиллагааны алдагдал, судасны үрэвсэл нь судасны дотор ханын эсийн эвдрэл гэмтэлийн улмаас липид, холестерол, кальцийн бүрэлдэлээр үүсгэгддэг гэж үздэг.

neila
Download Presentation

Atherosclerosis

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Atherosclerosis Атеросклероз

  2. Тодорхойлолт Атеросклероз нь том болон дунд хэмжээний булчинт артерийн эмгэг бөгөөд эндотелийн үйл ажиллагааны алдагдал, судасны үрэвсэл нь судасны дотор ханын эсийн эвдрэл гэмтэлийн улмаас липид, холестерол, кальцийн бүрэлдэлээр үүсгэгддэг гэж үздэг.

  3. Улмаар судасны хананд товх буюу хатуурал үүсэж бүрэлдсэнээр судасны бүтцийг алдагдуулан өөрчлөлт үүсгэж тухайн судасны хөндийн нарийсалд хүргэж цусны урсгалыг бууруулсанаар тухайн эрхтэний хурц болон архаг хүчилтөрөгч болон тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгуй болгодог.

  4. Тохиолдол АНУ-д 80 сая хүн буюу хүн амын 36,3% нь тогтоодсон зүрх судасны эмгэгтэй байна. Мөн жил бүр 795,000 хүн шинээр буюу дахисан цус харвалтанд нэрвэгдэж байна. Атеросклерозын жинхэнэ тоо хэмжээ тохиолдолыг бодит үнэн байдлаар тогтоох боломжгүй билээ учир нь ихэнхидээ шинж тэмдэг илрэлгүй нууц явагддаг эмгэг нөхцөл.

  5. Өвчлөлт болон Нас баралт • Өнөөгийн хөгжингүй орнуудад атеросклероз нь нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байгаа бөгөөд хөгжиж байгаа орнуудад сүүлийн 25 жилийн дотор мөн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж ирэв. • АНУ-д 2005 оны дүн мэдээгээр 864,5000 бүх нас баралтын 35,3% нь зүрх судасны эмгэгээс шалтгаалсан байна. Үүн дотроос 151,000 нь зүрхний шигдээс, 143,600 нь цус харвалтаас болсон мэдээ байна.]

  6. Хүйс Атеросклероз нь эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог бөгөөд үүний шалтгааныг эмэгтэйчүүдэд эм бэлгийн гормон нь атеросклерозоос хамгаалах үүрэгтэй байдагаас шалтгаалдаг гэж үзэж байна. Энэ ялгаатай байдал цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд үгүй болж эрэгтэйчүүдийн нэгэн адил хэмжээнд ирдэг.

  7. Нас Ихэнхи тохиолдолд судасны атеросклероз нь 40 наснаас эхлэн анхны клиникийн шинж тэмдэг илрэл өгч эхэлдэг байна. Ер нь уг эмгэг өөрчлөлтийг төрсөний дараахан удалгүй гол судсан дээр илрүүлж болдог бөгөөд 8-18 насанд илрэц нилээд элбэгтэй болдог. Улмаар судсанд нилээд тодорхой эмгэг өөрчлөлт нь 25 наснаас эхлэн тогтоогддог байна.

  8. Клиник Атеросклероз нь маш олон, төрөл янзын шинж тэмдэгээр илэрч болдог эмгэг. Атеросклероз нь нилээд аюултай гэнэтийн хэлбэр, клиник илрэлтэй зүрхний титмийн судасны эмгэг болох зүрхний шигдээс, гэнэтийн нас баралт зэргээр анх удаа илэрч болдог.

  9. Хэдийгээр анатомын хувьд нилээд их эмгэг өөрчлөлтөй боловч өвчтөндөө ямарч шинж тэмдэг, үйл ажиллагааны алдагдалын илрэл үгүй явагдаж байх нь элбэг тохиолддог. Ерөнхий ойлголтоор архаг явцтай, аажим давшилттай, дегенератив эмгэг юм шиг боловч өнөөгийн мэдсэнээр үе үе идэвхижиж заримдаа намжилттай явагддаг болох нь тогтоогджээ.

  10. Судасны судасны дотор хананд үүссэн товх нь давшингуй зузаарч, овойн нарийсаж 50-70% нарийсал үүсгээд ирэнгүүт цусан хангамжийн дутагдал илэрч эхэлдэг байна. Энэ цусан хангамжийн дутагдал нь тухайн эрхтэний хэрэгцээт шаардалгыг хангаж чадахгүй байгаагаас үүдсэн клиник шинж тэмдэгүүд илэрч гардаг

  11. Эндотели дээр тогтсон товх цуурах хагарах буюу ховхрон салах үед маш хүчтэй тромбогенный үйлчилгээтэй субэндотели болон липидын бүтэц ил гарч ирдэг. Тогтвортой бус бах, зүрхний шигдээс, түр зуурын ишемийн атак, харвалт зэрэг нь артерын судас хэсэгчлэн болон бүрэн бөглөрснөөс үүдэн гарч байгаа эмгэгүүд билээ.

  12. Титмийн хурц дутагдал нь өвчүү араар эвгүй оригох, өвдөлт хүзүү болон зүүн дал мөрлүү дамжих хандлагатай байж болдог бөгөөд амьсгал давчдах зэрэг шинжээр илэрч болдог. Титмийн хурц дутагдал нь биеийн хүчний ачаалалаар хурцдан илэрдэг бөгөөд ачаалалыг зогсоож тайван байдалд ороход шинж тэмдэг арилах буюу багасдаг. Тогтвортой бус бах нь дахилт өвдөлт нь хугацааны хувьд хурдсан олшрох мөн гарч байгаа шинж тэмдэгүүд улам нэмэгдэх тайван үед ч өвдөлт илрэх хандлагатай байдаг.

  13. Цус харвалт болон түр зуурын цус тасалдалын мэдрэлийн өөрчлөлт зэрэг нь төв мэдрэлийн систем тархины цус хангамжын алдагдалын үед гарах шинжүүд бөгөөд голдуу гэнэт эхлэлтэй тухайн хэсэг газрыг хамарсан мэдрэлийн голомтот дутагдалын шинжүүд түр хугацаанд буюу эргэлтгүй гардаг.

  14. Зах хязгаарын судасны эмгэг нь түр зуурын догололт, импотенци, эдгэрэлт муутай шархлаа идээт мөчдөөр үүсэх үүсэх шинжүүдээр илэрч болдог. Түр зуурын догололт нь хөлийн эрээн булчин, бүдүүн гуяа, өгзөгөөр ачаалал авах үед өвдөлт үүсэх амарч хөдөлгөөнгүй байдалд орход намдах шинжтэй байдаг. Энэ цус хангамжийн дутагдалын догололт нь мөчдөөр цайрах болон бадайрч мэдээ алдах хэлбэртэй илэрч болдог.

  15. Висцерал ишеми Чацархайн цус дутагдал Хэвлийн гол судасны цулхэншилт Атеромын эмболи

  16. Үзлэгээр Эмчийн үзлэгээр эсийн гаднах липидын бөөгнөрөл хаана суусан болон судасны нарийсал эсвэл тэлэгдэл аль артери дээр хэрхэн байрлаж байгаагаас шалтгаалан бай эрхтэний гэмтэл, цус дутмагшил ямар хэмжээнд байгаагаас шалтгаалан шинж тэмдэгүүд гардаг.

  17. Гиперлипидеми – зовхин дээр өөхлөг эд гарах, арьсан дээр өөхлөг булдруу гарах • Титмийн судасны эмгэг – Зүрхний авиа өөрчлөгдөх, тахикарди, гипотони, гипертони. • Тархины судасны эмгэг – Гүрээний лугшилт багасах, гүрээнд шуугиан гарах, мэдрэлийн голомтод өөрчлөлт • Захын судасны эмгэг – Захын судасны лугшилт багасах, захын артери дээр шуугиан гарах, цайралт, захын хөхрөлт, гангрена-үхжил, шархлаа.

  18. Хэвлийн гол судасны цүлхэншилт – Хэвлийд массын лугшилт мэдрэгдэх, захын эмболизм, коллапс. • Атером эмболи – арьс алагших-Livedo reticularis, үхжил, цианоз, шархлаа • Зүрхний хавхлагын эмгэгүүд (аортын хавхлагын шохойжилт нарийсал нь атеросклерозтой нягт холбоотой болох нь сүүлийн үед нэгэнт батлагджээ)

  19. Шалтгаан Сөргөөт хүчин зүйлийг өөрчилж болох -modifiable болон өөрчлөх боломжгүй-nonmodifiable риск нөлөөлөлүүд гэж ангилан үзэж байна. Үүнд: гиперлипидеми, гипертензи, тамхи таталт болон чихрийн шижин, нас, хүйс гэх мэт.

  20. Гиперлипидеми: • Гипертони: • Чихрийн шижин: • Тамхи таталт: • Таргалалт: • Метаболик синдром: • Агаарын бохирдол

  21. Агаарын бохирдол Агаарын бохирдол нь исэлдэн шаталтаас үүссэн нанобүтцүүд нь үрэвсэл үүсгэгч сэдээгч болох буюу эсвэл шууд зүрхэнд хорын нөлөөлөл үүсгэж байна гэж үзэж байна.

  22. Эрсдэлийн шинэ хүчин зүйлүүд: C-reactive protein: Фибриноген: Липопротейн (a): Амны ариун цэвэр:

  23. Хийгдэх шинжилгээнүүд Липидын фракц: Цусны сахар болон hemoglobin A1c: ЭХО допплерграфи, Суганы артерын урвалжилт: Гүрээний артерын ханын зузааралт: Титмийн ангиографи   Судсан доторхи ЭХО (IVUS) Компьютер томографи  Соронзонт томографи Сцинтографи

  24. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related